Даншиг наадмын үеэр морьт харваа, сээр цохих тэмцээн болно

2023 оны 8 сарын 02

Arslan.mn

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоо худагт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан зохион байгуулагчид наадмын талаар мэдээлэл өглөө.  Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Өнгөрсөн жилийн наадмыг 2500 орчим жуулчин ирж, даншиг наадмыг үзэж сонирхсон гэсэн мэдээлэл бий. Энэ жилийн хувьд хилийн чанадаас олон зочид, бөхчүүд, харваачид, уран бүтээлчид, эрдэмтэд ирж оролцож буй нь үзэгч олон, жуулчдын хувьд сонирхууштай байх болно. Түүнчлэн хөтөлбөрийн хувьд ч өв соёл, түүх уламжлалыг харуулсан тоглолт, арга хэмжээ олон. Тухайлбал, морьт харваа, сээр цохих тэмцээн болно." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649392
0 эможи

keyboard_arrow_up