ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН чиглэлийн төмөр зам байнгын ашиглалтад орсноор үндэсний төмөр замын сүлжээг 416,1 километрээр өргөтгөлөө

2023 оны 8 сарын 02

Arslan.mn

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь жилд 15-20 сая тн ачаа тээх хүчин чадалтай, гол замын даац 25 тн, нэг өртөө, зургаан зөрлөг бүхий гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын доод бүтцийн ажлын Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН ажилласан бөгөөд үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцов.

Энэхүү төмөр замыг Монгол инженер, техникийн ажилтнууд бие даан бүтээн босгож, төслийн бүтээн байгуулалтын явцад 10 мянга гаруй хүн оролцож, 3 мянга гаруй машин техник ашиглав.

Arslan.mn

Төмөр зам байнгын ашиглалтад орсноор Эрдэнэс Тавантолгойн уурхайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлд хүргэхийн зэрэгцээ төмөр замын трассын дагуух бүс нутагт байрлаж буй бусад уул уурхайнуудын экспортыг дэмжинэ. Мөн авто замын тээвэртэй харьцуулахад тээврийн өртгийг хоёр дахин бууруулж, хоёр мянга орчим ажлын байр нэмэгдүүлэх нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барихад 837,6 мянган ширхэг бетон дэр, бэхэлгээ, 871 км шилэн кабель суурилуулж, 25,1 сая метр куб газар шорооны ажил хийсэн байдаг.

Мөн төмөр замын трассын дагуу 595 ш гүүр хоолой барьж, 22 мянган метр.кв барилга байшин ашиглалтад оруулж, дэлхийд тэргүүлэгч SIL4 шаардлагыг хангасан БНСУ-ын дохиолол холбооны системийг суурилуулж, MNS6229:2010 стандартад бүрэн нийцсэн ачааны хүнд даацын төмөр замыг бүрэн ашиглалтад орууллаа.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649391
0 эможи

Зочин
2023-08-04 02:15
Full easy and very simple online money earning job to makes dollars online.from this job i have made $64296 in just 4 months. i just gave this Jobs myspare time after my whole busy day because i am a student and this job changesmy life completely. so simple Jobs no special skills required for this job. getthis by follow instructions on this page COPY HERE ——————->> https://Www.FB.DailyPay7.Com
keyboard_arrow_up