СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэрэлжийн замд үеэр бууж, далангийн хажуу налуу зам угаагджээ
2023 оны 8 сарын 02
2023 оны наймдугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагийн байдлаар А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42км хооронд хэсэгчлэн зорчих хэсэг дээгүүр үер бууж, үерийн ус давж урсан хөвөө, далан, далангийн хажуу налуу угаагдан зам сэтрээд байна.
“Налайх АЗЗА”ТӨХК-иас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллаж байгаа хэдий ч тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй аадар борооны улмаас дахин зам сэтэрч байгаа тул иргэд тээвэрчид бидний ажилд хүндэтгэлтэй хүлээцтэй хандахыг уриалж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

2








649387
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс