О.Батсүх: Г, Т нар малчин болоод удаагүй учир хүмүүсээс ямар зүсмийн мал авснаа мэдээгүй. Тиймээс малаа ижилсүүлэхээр будсаныг шүүх дүгнээгүй

2023 оны 8 сарын 02

“Найман ишигний” гэх олон тооны малыг хулгайлах хэрэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10:00 цагт Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эхэллээ.

Шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр, Б.Даариймаа нар нь  Ж.Эрэвгийлхам, Т.Болдбаатар нарынх гэдгийг мэдсээр байж 56 тооны малыг нуун дарагдуулж, зохих байгууллагад мэдүүлээгүй, будгийг нь өөрчилсөн зэрэг нь шүүхийн явцад хангалттай тооны нотлох баримтаар нотлогдсон гэж шүүгч мэдэгдэв.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Батболд “Ц.Төмөр малын зүс, нас мэдэхгүй талаар эхнэр Л.Гэрэлзаяа нь ярьсан. Тиймээс хүмүүсээс худалдаж авсан өөрийн мал гэж бодон бүх малаа ногоон будгаар буджээ. Үүнд дүгнэлт хийгээчээ. Бусдын мал гэдгийг мэдэхгүйгээр өөрийн мал гэж бодоод будсан асуудалд дүгнэлт хийхийг хүсч байна” гэж ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649382
3 эможи

иргэн
2023-08-04 10:00
Гэхдээ тоо мэддийм байгаа биз дээ? Мянгат малчин юм уу, сүрэгт нь 56 мал нийлчихээд байхад мэддэггүй? Тэгээд содон зүстэй 8 ишгийг айл дамнуулж нуусан гэхээр яг зүс мэдэхгүй хүмүүс мөн үү? 80 наст ядаж өөрийн малаа ялгадаг байлгүй дээ
keyboard_arrow_up