ЭМГЭНЭЛ: “One championship“ холбооны тулаанч “Ардын хүү” хочит О.Пүрэв таалал төгсжээ

2023 оны 8 сарын 02

Arslan.mn

“MGL-1 FC” холбооны холимог тулааны 57 кг жингийн хошой аварга, One championship холбооны тулаанч “Ардын хүү” хочит О.Пүрэв таалал төгсжээ. 

2012 оноос эхэлж холимог тулаанаар хичээллэж эхэлсэн бөгөөд чөлөөт бөх, кикбокс суурьтай. 2021 оноос Азийн холимог тулааны One championship холбоонд тулалдаж эхэлжээ. Тэрбээр гурван тулаан хийхдээ нэг ч хожигдоогүй гэсэн амжилтыг үзүүлсэн юм. 

Азийн холимог тулааны One championship холбооны хамгийн сүүлийн тулаандаа Бразил улсын тамирчин Микаэл Де Жесусийг ялж байв.

Тэрбээр 2015 онд “MGL-1 FC” холбооны анхны холимог тулааныхаа өмнөх нь "Нарантуул захаас төрж буй тулаанч байна. Намайг дэмждэг найз нөхөд, гэр бүл, Анхны багш Ж.Нарантунгалаг, захынхаа хамт олонд баярлалаа" хэмээн ярьж байлаа.

Түүний дахин давтагдашгүй авьяас билиг, цуцашгүй хөдөлмөрч, хичээнгүй зан чанар, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
17
ouch an post
confuse an post
1
angry an post
1
649380
25 эможи

Зочин
2023-08-02 11:49
Юу бсон юм болоо ямах харамсалтай юм бэ
keyboard_arrow_up