Тендерийн урилга: ЦДАШ-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах тендерт оролцохыг урьж байна
2023 оны 7 сарын 31
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
Тендер шалгаруулалтын нэр: |
Адаг-Баргилт 35кВ ЦДАШ-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
|
Тендер шалгаруулалтын дугаар: |
МРЦМ/202306545 |
- Монголросцветмет” ТӨҮГ нь “Адаг-Баргилт 35кВ ЦДАШ-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
- Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хэнтий аймаг Дархан сум, Бор-Өндөр сумын зааг 4,7 км 35кВ-ын 1 хэлхээт ЦДАШ-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах үйлчилгээ болно.
- Зөвлөх үйлчилгээ нь дараах багцуудаас бүрдэнэ: Багц үгүй
- Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга,
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар,
- Тусгай зөвшөөрөл,
- Татварын тодорхойлолт зэргийг ирүүлнэ.
- Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
- Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 04–ний өдрийн 09 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









649362
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс