“Авлига хороолол“-ыг нураавал барилга барьсан бүх зардлаа ТӨРӨӨС НЭХЭМЖЛЭХ гэнэ
Барилга, Хот Байгуулалтын Яам тушаал гарган, "Авлига хороолол" гэж нэрлэгдээд буй "Эм энд Жи констракшн" ХХК-ний барилгын ажлын зөвшөөрлийг түтгэлзүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, усны инженер, эрдэмтэн, судлаачид, холбогдох албаныхантай уулзаж, санал солилцох үеэрээ "Авлига хороолол" болон "S Outlet" гэгч барилгуудын ажлыг заавал зогсооно, гэхдээ хуулийн дагуу асуудлыг шийдэхийн тулд ажлын хэсэг байгуулж буйгаа зарласан юм.
Тэгвэл олны нэрлэж буйгаар "Авлига хороолол" буюу "Aqua garden" хорооллыг барьж буй "Эм энд Жи" компаний удирдлагууд уг шийдвэртэй огт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн ба хэрэв хорооллыг нураавал хуулийн дагуу хувийн өмчөө хамгаалан, барилга угсралттай холбоотой бүхий л зардлыг төрөөс нэхэмжлэнэ гэжээ.