Аймгийн начин М.Балжинням: Үндэсний бөхийнхөө нэр хүндийг унагаж, ёс зүйн алдаа гаргасандаа нийт Монголчуудаасаа уучлал хүсэж байна

2023 оны 7 сарын 31

Arslan.mn

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх шүүмжлэлд өртсөн.

Тиймээс уг асуудлыг МҮБХ хэлэлцэн, түүний барилдах эрхийг гурван жилийн хугацаанд хасах шийдвэрийг гаргасан юм.

Энэ асуудлаар бид Аймгийн начин М.Балжиннямтай утсаар холбогдон тодруулахад “Юун түрүүнд Монголынхоо ард түмэн тэр дундаа бөхөд хайртай, бөх сонирхогчдынхоо итгэлийг алдсандаа хүлцэл өчье. Мөн Үндэсний бөхийн нэр хүндийг унагаж, ёс зүйн алдаа гаргасандаа уучлал гуйж байна.

Өрсөлдөгч бөх маань бухимдал төрүүлсэн зүйл огт байхгүй. МҮБХ-ны шийдвэртэй танилцсан. Хамгийн гол нь Монголынхоо ард түмнээс уучлал хүсэж байна" хэмээлээ.

Эх сурвалж: UBN.MN  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
2
angry an post
3
649350
9 эможи

Иргэн
2023-07-31 14:44
Алдаагаа ухамсарласан бол боллоо доо.Уучлалт гуйна гэдэг том соёл.хүндлэл.
keyboard_arrow_up