30 настай эрэгтэй “Чулуут” хавцлаас хөл алдан унаж, амь насаа алдсан хэргийг хаажээ
2023 оны 7 сарын 31
Архангай аймагт аялаж явсан 30 настай эрэгтэй “Чулуут” хавцлаас хөл алдан унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 27-ны өдөр гарсан.
Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хаажээ. Тодруулбал амь насаа алдсан иргэн нь тухайн үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас санамсар болгоомжгүй байдлаас болж хөл алдаж, унасан нь тогтоогджээ. Гадны ямар нэгэн нөлөөгүй учир уг хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хаасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









649348
0 эможи
согтуу толгой
2023-08-02 09:00
Орхиочээ Мартаачээ. Согтуу орк унаа л биз!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс