БАЯРТ МЭДЭЭ: Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад Монголын баг ТУСГАЙ БАЙРАНД шалгарлаа

2023 оны 7 сарын 31

Arslan.mn

Шведийн Лунд хотод долоодугаар сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Европын охидын мэдээлэл зүйн олимпиад (EGOI 2023)-д Монголын баг амжилттай оролцож Эрхэт-Эрдэм сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ тусгай байранд шалгарчээ. Энэхүү олимпиадад Монгол Улс хоёр дахь жилдээ оролцож байна.

Энэ жил Монгол Улсыг төлөөлж 4 сурагч оролцжээ. Багийн ахлагчаар МУБИС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ж.Дашдэмбэрэл, дасгалжуулагч багшаар МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш И.Бямбасүрэн нар ажиллажээ.

"Эрхэт-Эрдэм" сургуулийн сурагч М.Амин-Эрдэнэ 192 оноо авч, тусгай байранд шалгарсан бол "Оюунлаг" сургуулийн сурагч А.Ному-Луун 162, АНУ-д суралцдаг Б.Аминжин 108, "Олонлог" сургуулийн сурагч М.Сувд 79 оноо тус тус авч, амжилттай оролцсон байна.

Тус олимпиадад 5 тивийн 52 улсаас 189 оролцогч оролцож, хоёр өдрийн турш 8 бодлогоор программчлалын ур чадвараараа уралдлаа.

Олон улсын мэдээлэл зүйн олимпиад (IOI)-тай ижил зарчмаар зохион байгуулагддаг. Ингэхдээ компьютерын шинжлэх ухааныг сонирхон судалдаг залуу эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулдаг онцлогтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649344
7 эможи

keyboard_arrow_up