БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 826 Монгол иргэнийг албадан НУТАГ БУЦААЖЭЭ

2023 оны 7 сарын 31

БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас 2023 оны эхний хагас жилийн байдлаар хууль бус 37,000 гадаад иргэнийг нутаг буцаах арга хэмжээ авчээ.

Тус улсад хууль бусаар оршин сууж, хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийг албадан нутаг буцаахаар хэрэгжүүлсэн аяны хүрээнд нийт 20,427 гадаад иргэнийг албадан саатуулж, хууль бус 4,658 ажил олгогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд 18,157 иргэн сайн дураараа нутаг буцсан байна.

Тодруулбал "Тайландын 8,645, Вьетнам 3,923, Хятад 2,597, Монгол 826, Казахстан 678, Орос 474, Филиппин 468, Узбекистан 402, бусад улсын 2,414 иргэнийг тус тус албадан нутаг буцаажээ.

Мөн гадаадын иргэд олноор суурьшиж буй бүс нутагт 1,203 удаагийн шалгалт болон ажиглалтын арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлсний үр дүнд 2022 оны эхний хагас жилтэй харьцуулахад энэ удаагийн арга хэмжээ 45 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

БНСУ-ын Хууль Зүйн Яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран энэ оны хоёрдугаар хагас жилд ч мөн хууль бус гадаад иргэдийг албадан нутаг буцаах аяныг тасралтгүй үргэлжлүүлэх бөгөөд хууль бус гадаад иргэн болон хууль бус ажил олгогч нартай идэвхтэй тэмцэхээ мэдэгдээд байна" гэж Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
649341
5 эможи

Эр хүн
2023-07-31 14:29
Зөв бна Нутагтаа ирж бүтээн байгуул
Хаха
2023-07-31 12:04
Өмхии сармис зимчинүүд өөрсдөө гадагшаа ядуу байхдаа хараар ажиллаж байсан мартаж
keyboard_arrow_up