Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадорж “МИНТ-ийнхээ ЗОГСООЛЫГ“ үгүй хийжээ
Хоме плаза, МИНТ шөнийн цэнгээний газрыг Ц.Сандуйгийнх хэмээн андуурч явсан хүмүүс олон. Тэгвэл тус барилга нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн төрсөн дүү Б.Лхагвадоржийнх гэдгийг бид өмнө нь мэдээлж байсан. Олон замын уулзвар дээр баригдаж, түгжрэлийн эх үүсвэрийн нэг болсон тус барилгыг нураах ёстой гэж олон ч хүн үздэг. Гэтэл тус барилгыг нураах нь битгий хэл урд зогсоол дээр нь дахин "Цахилгаан машин цэнэглэх зогсоол" барьж байх юм.
Бидэнд цахилгаан машин цэнэглэх зогсоол хэрэгтэй хэдий ч газар мундсан биш түгжрэлийн төв дээр барих ямар хэрэгтэй вэ... Үүнийгээ дагаад үргэлж л хүнээр сагаж байдаг МИНТ-ээр үйлчлүүлэгч нар зогсоол хайж, түгжрэлийг улам л нэмэх шинжтэй...
Б.Лхагвадоржийн хувьд ахаараа дамжуулан улс төрийн томчуудтай ойр сүлбэлдэж, бизнесээ хамгаалдаг гэх яриа бий.
Хоме плаза, МИНТ шөнийн цэнгээний газраас гадна нийслэлийн "А" зэрэглэлийн газруудад хэдэн тэрбумаар үнэлэгдэх Хан-Уул товер, Сан Роуд, Рояал манинтин зэрэг оффис, зочид буудлын барилгатай юм.