Ц.Хулангийн Далай ламд бичсэн захидал бүрэн эхээрээ

2023 оны 7 сарын 31

Arslan.mn

ДЭЭРХИЙН гэгээнтэн XIV ДАЛАЙ ЛАМ ДАНЗАНЖАМЦ ТАНАА

Эрхэм таны амрыг эрэн мэндэлж, аз жаргал болон эрүүл энхийн хадгийн дор энэхүү захидлыг мэхийн өргөж буйг хүлээн авна уу. Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө залбиран, насан туршийн үйлс бүтээлээ зориулж яваад тань Монголын ард түмэн бид сүслэн баярладаг, бахархдаг билээ. Бурханы шавь сүсэгтэн олон Монголчууддаа олонтаа залран ирж сургаал айлдвараа харамгүй хайрлаж байдаг таны ач тусыг өнөө ч марталгүй, таныг хэзээ дахин залрах бол хэмээн харуулдаж байдаг юм. Энэрэнгүй бөгөөд мэргэн оюуны тань мэлмийн өмнө доорх захидлыг хүргэж байна. Олон улсын улс төрийн харилцаанд шашин, сүсэг бишрэлийн асуудлыг урьд урьдынхаас хүчтэй тулган тавих болжээ. Ийм нөхцөлд бурхны шашин, буддизм, дэлхийн нийт буддистууд хамгаалан хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарах боллоо.

Ихэр ах дүүс гэгддэг Монгол Төвөдийн ард түмний оюун санааны өв хөрөнгө, үнэт зүйл болсон бурхны шашнаа хадгалж хамгаалах, цаашид хөгжүүлэн дэлгэрүүлэхэд мөн та бидэнд нэгэн бодлогыг тууштай баримтлах болоод байна. Энэ бүхнийг товчлон хураангуйлж өчье.

Монголчуудын хувьд Богд лам Жавзандамба хутагтын X дүрийн асуудал нэн тулгамдаж буй, яаравчлан зарлаж болохгүй энэ асуудлыг Монгол Улсын төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлоготой уялдуулан шийдвэрлэх нь зүйтэй юм. Тодорсон гэгдэж байгаа, эдүгээ АНУ-д аж төрж буй бяцхан хүү бол Монголын улс төрийн амьдралд хэт орооцолдсон удмын хүү бөгөөд үүнд олон түмэн таатай хүлээж авахгүй байгааг дуулгая. Ялангуяа түүний эмээ, УИХ-ын гишүүн нэгэн бээр олон жил уул уурхайн, алтны бизнес эрхэлж байгаль экологийг сүйтгэсэн явдал нь тэдний гэр бүл, нэр хүндээ алдах шалтгаан болсон нь тун харамсалтай. Мөн Монгол Улсын харьяат болж иргэнших эрх авсан зарим төвөд лам нар Монгол Улсын төр, шашны дотоод асуудалд хэт орооцолдож, ялангуяа дээрх УИХ-ын гишүүнтэй ойр шадарлаж, орон сууц авахуулсан зэрэг нь тогтоогдсон, энэхүү шинээр тодорсон дүрийг бүрхэгдүүлж буй нь нийгмийн сэтгэл зүйд сөрөг үр дагавар дагуулсаар байна. Цахим сүлжээнд энэ асуудал байнга дэгдэж, бурханы шашны болон Дээрхийн гэгээнтэн таны эрхэм алдарт сэв суулгахыг санаархаж байгаа нь бодитой юм. Олон улсын харилцааны түвшинд болон дотооддоо маргаан үүсгэсэн тул асуудлыг ойрын хугацаанд яаравчлан шийдвэрлэж болохгүй юм.

МБШ-ны Төв Гандантэгчилэн хийд тус асуудлаар олон нийтэд хандан тодорхой байр суурь илэрхийлдэггүй, ингэх ч боломжгүй. Хэдийгээр Монгол Улсын Үндсэн хууль ба шашны хуульд төр, шашны эрх зүйг тусгаарласан боловч түүхэн уламжлалт Буддын шашнаа хамгаалж ард түмнийхээ оюун санааны эв нэгдлийг хангах эрх үүргээ бид биелүүлэх ёстой. Учир иймд X дүрийн Богд ламын дүрийг ойрын ирээдүйд нэн зайлшгүй тодруулах ёстой юм бол урьдчилан сайтар шүүн тунгааж шийдвэрлэхийг Дээрхийн гэгээнтэн танаас хичээнгүйлэн хүсч байна. Дээдэс таны тодруулсан дүрийг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах ёстой байдаг бошиг замналыг танд дурдах нь илүүц биз ээ. Язгуур гарал ариун, үйлийн үрийн барилдлага төгөлдөр, бурхны шашныг дэвжээн мандуулах итгэл авралын орон болсон эрхэм нэгэн бээрийг Монголын эгэл жирийн ард олны дундаас нягтлан хичээнгүйлэн тодруулах нь хойч үедээ та бидний үлдээх өв хөрөнгө мөнөөс мөн билээ. Та бидний барих бодлого нэг байж ирээдүй хамт байх болно. Дээрхийн гэгээнтэн XIV далай ламтан таны өлмий бат оршиж бурхдын үйлсийг бүтээх хувь ерөөл тань дэлгэрэх болтугай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Шашин, соёлын бодлогын зөвлөх, Монгол Улсын СГЗ Цоодолын Хулан

2019.11.20-ны өдөр.

Энэтхэг улс, Дели хот

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
2
angry an post
7
649335
36 эможи

Бат
2023-08-02 17:33
Энэ асуудлаар Хулан ял аваагүй огт өөр хүндрүүлэх шалтгаантай асуудлаар ял авсан боловуу
Зочин
2023-07-31 15:20
Ийм захидал бичих ямар шаардлага гарав.Энэтхэгт очоод Энатхэг хүүхдийн дэвтрийн цаасан дээр бичээд Далай лам руу явуулах ямар хэрэг гарав.угаасаа 10-р Богдын тухай шийдвэрт нөлөөлж чадахгүй ийм зүгээр нэг хов базсан бичиг өөрт нь хэрэг болсон юм болов уу? 10-р Богдын өмнөх дүр 9- р Богд Монголын иргэншилтэй болж байртай болсон байх. Энэ хүнийг цаагуураа ихэд доош нь нь хийж зарим нэг түвд лам Монголын иргэншил авч олигархаас байр авилгалд авсан мэтээр захидалд дурдсан зэргийг харахад хэн нэгнээс их мөнгө авч шахаанд орж ямар нэгэн үйлдэл хийж байгаа юм болов уу.Энэ мэтээс болж зөвлөхийн ажлаасаа огцорч хууль хяналтын байгууллагаар шалгуулаа биз дээ.
Зочин
2023-07-31 15:02
Хулан ямар ч хэрэггүй зүйлд хошуу нэмж. Хэн нэгний түлхээс нь тодорхой. Увайгүй хүүхэн юм даа. Өмөөрөх шалтгаан алга. Ард нь мөнгө төгрөг байх нь ч мэдээж.
Зочин
2023-07-31 14:43
Монголын бурхан шашин дээр үеээс эхлэн богд гэгээнтэнгээ тусгайлан тодруулдаг байсан хүний гарал үйлс хамаагүй тэр хүний урьд дүр хаана төрсөнөөс л таниж тодруулдаг гэж сонссон хулан оролцохгүй дэмий зүйлд оролцсан нэг сонин санагдаад бна ягаад ингэж бичэх болсон юм бол Л
Эр хүн
2023-07-31 14:36
Тэнэг нөхөр юм даа Мөнгө авсан нь үнээн Хэзэ дээ Монгол Төвд 2 ихэр болчихов Цогт тайж киног үз Хулаан
Зочин
2023-07-31 13:21
Ийм тэнэг хүүхэн гэж бодсонгүй,мэдсэнгүй өмөөрөөд байж
Гэрэл
2023-07-31 13:19
Ц.Хулангийн хувьд Огтын хэрэггүй асуудалд хөндлөнгөөс оролцох хэрэг юж байна даа. Богдоор тодорсон хүүгийн эцэг эх нь,хүү өөрөө монгол төрсөн, монголд амьдардаг . Ингэтлээ зүтгэхийн учир ёстой л хэн нэгний гар хөл болж, их хэмжээний шан харамж авсных байх л гэж бодогдож бна.
Зочин
2023-07-31 11:57
Эх үүсвэр л байна даа
Зочин
2023-07-31 11:57
Хуланг ийм тэнэг гэж ёстой бодсонгүй.. Далай лам биш Хятадын засгийн газар Х богдыг тодруулах байсан хэрэг үү…
Зочин
2023-07-31 11:56
Энд нууц юм юу ч алга даа
Sainjargal
2023-07-31 11:55
Хэний хүүхэд богд болсон нь хэнд хамаатай юм. X дугаар богд Монголд төрсөн нь л том буян заяа. Угаасаа хэн нэгний хүүхэд бүр хүний хүүхэд л богд болно биздээ. Түүхээ унш. Жаахан ч болов үнэт зүйлдээ хайртай бай.
Д.Энхтуяа
2023-07-31 11:35
Дээрхийн гэгээнтэн ХIV далай ламтанд бичсэн яруу найрагч Ц.Хулангийн захидал монгол улсын ард түмний үзэл санааны илэрхийлэл болжээ Ц.Хуланд талархаж амжилт хүсье
Төв
2023-07-31 11:31
Өмөөрөх гэхээр тагнуулынханд гардуулчихсан болохоор хэцүү юм, өөрт нь ч хэцүү байгаа байхдаа
Зочин
2023-07-31 11:22
Үнэнийг хэлсэнийхээ хариуд 9 жил 6 сар харамсаар төр.
Зочин
2023-07-31 11:17
Христийнхэн гэж нэг хоолой руу номоо чихсэн хүмүүс байх юм аа.
Зочин
2023-07-31 11:16
Буддын шашны төв Далай ламаас хойш Хятадууд биш Монголруу ирэх нь гэж санаа нь зовж.
З
2023-07-31 11:12
Тэнэг...сонгох тодруулах гэдгийг мэдэхгүй....мөнгө л авч байвал болоо???????
Зочин
2023-07-31 11:11
Буддын шашин Монголыг мунхруулахаар дарангуйлахаар орж ирсэн . Одоо лам нарын үйллүүдийг хардаа.
зочин
2023-07-31 10:40
Буддын шашин бол монголын шүтээн бишээ! Далай лам ч Бурханы сайн сайхныг бусдад мэдүүлэхийн төлөө зүтгэж байгаа багш хүн болохоос Бүтээгч бурхан биш гэдгээ өөрөө илэрхийлсэн шүү дээ. 10 дугаар богд хэзээч байх шаардлагагүй!!! Харин үүний оронд дээд тэнгэрээ шүтэн биширч хайрлан хамгаалж биднийг бүтээгч бурханы Хүү нь болсон Есүс Христийг мэдэх нь чухал. Манай эриний он тоолол Есүс Христийг төрсөн цагаас эхлэн тоологдож өнөөдөр 2023 жил болсон байна. Үүний учрыг зөвхөн ,, Бурханы үг ном болох Библийг судалснаар мэдэх боломж бий!!!
зочин
2023-07-31 10:40
Буддын шашин бол монголын шүтээн бишээ! Далай лам ч Бурханы сайн сайхныг бусдад мэдүүлэхийн төлөө зүтгэж байгаа багш хүн болохоос Бүтээгч бурхан биш гэдгээ өөрөө илэрхийлсэн шүү дээ. 10 дугаар богд хэзээч байх шаардлагагүй!!! Харин үүний оронд дээд тэнгэрээ шүтэн биширч хайрлан хамгаалж биднийг бүтээгч бурханы Хүү нь болсон Есүс Христийг мэдэх нь чухал. Манай эриний он тоолол Есүс Христийг төрсөн цагаас эхлэн тоологдож өнөөдөр 2023 жил болсон байна. Үүний учрыг зөвхөн ,, Бурханы үг ном болох Библийг судалснаар мэдэх боломж бий!!!
keyboard_arrow_up