Улаанбаатарт өдөртөө 34 градус дулаан байна

2023 оны 7 сарын 31

Arslan.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны долдугаар сарын 30-ны 20 цагаас 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн  баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22…+27 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор  +19…+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Дорнод- Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр +36…+41 градус, Хангайн нурууны өвөр бэл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +19…+21 градус, өдөртөө +32…+34 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +31…+33 градус дулаан байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649324
0 эможи

keyboard_arrow_up