Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Үндэсний бөхөөс өнөөдөр ЗОДОГ ТАЙЛНА
Хан Хэнтий аймгийн 100 жилийн ойн баяр наадмаар УИХ-ын гишүүн, спортын сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ Үндэсний бөхөөс зодог тайлахаар болжээ.
Тэрбээр Хэнтий аймгийн 100 жилийн ойн хүчит бөхийн барилдааны торгон агшин буюу үзүүр түрүү бөх тодрохын өмнө зодог тайлах ёслолоо хийхээр товлосон байна. Одоогоор барилдааны дөрвийн даваа үргэлжилж байгаа юм.
Өсөн нэмэх, үнэн хүчит, өнөд баясгалант, харьшгүй хүчит, манлайн дээд, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, хотлоор баясуулагч, бүхнээс дурсгалт, улс даяар гайхамшигт, үнэхээр бишрэлт, хариултгүй үзэсгэлэнт, манлайн баясгалант, баяр наадмын манлай, онц бярдагч, бахдам гарамгай, үнэн зоригт, цогт гарамгай, аугаа хүчит бүхнээ сонсголонт, далай даян Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь Сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга, Самбо бөхийн Дэлхийн гурван удаагийн аварга, жүдо бөхийн Азийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга билээ.