Зайсан руу явдаг нийтийн тээврийн долоон чиглэлийг түр ӨӨРЧИЛЛӨӨ

2023 оны 7 сарын 28

Зам засварын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.

Тодруулбал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруугийн зүүн хэсэг KFC-ийн уулзвараас Дүнжингаравын гудамж Богдхан уулын арын авто замын хөдөлгөөнийг 2023 оны долдугаар сарын 28-ны 23:00 цагаас 2023 оны наймдугаар сарын 15-ны 06:00 цагийн хооронд хязгаарлаж, авто замын засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний долоон чиглэлд түр өөрчлөлт оруулаад байна.

Өөрчлөлт орсон чиглэлүүд:

  • Ч:42Z Сүлжмэл – Нарны гүүр – Зайсан
  • Ч:45Z Ган хийц – ХМК – Зайсан
  • Ч:52Z 3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан
  • Ч:55Z Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж
  • Ч:65Z Зайсан - Офицеруудын ордон
  • Ч:66Z Зайсан - Цэцэг төв - 11-р хороолол
  • Ч:72Z Богдхан амралт - Төв номын сан - МУБИС - Хөгжим бүжгийн коллеж

Нийтийн тээврийн хэрэгслүүд дээрх зураглалын иргэдэд үйлчилнэ. Иргэд та бүхэн тухайн чиглэлийн замналын мэдээллийг харахдаа /UB bus/ “Z” тэмдэгтэйг харна уу

Чиглэл болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649316
0 эможи

keyboard_arrow_up