ШУУРХАЙ: Капитал банкны А.Ариунболдын 5 тэрбумын хөрөнгийг БИТҮҮМЖИЛЛЭЭ

2023 оны 7 сарын 28

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарыг “Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан... хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс... их хэмжээний хохирол учруулсан“ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.Ариунболдыг банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс их хэмжээний хохирол учруулсан буюу “банкны төлбөрийн чадвар алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, түүнээс 5.352.333.291 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.300.333.291 төгрөгийг, Цагдаагийн ерөнхий газарт 52.000.000 төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Тодруулбал: “Капитал” банк, шүүгдэгч А.Ариунболдын өөрийн болон түүнтэй хамааралтай компаниудын нэр дээрх хөрөнгийн битүүмжлэлийн зарим хэсгийг чөлөөлснийг өөрчлөн, битүүмжлэлийг хэвээр үлдээж, хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хороо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нарыг цагаатгасантай холбогдуулан тэдний эд хөрөнгийн битүүмжлэлийг чөлөөлсөн өөрчлөлтүүдийг тус тус оруулж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
649314
16 эможи

МОНГОЛБАНК
2023-07-31 11:57
Монгол банкныхан 14000000000 төгрөгийг өөрсдөдөө урамшуулал болгоод авчихсан. Бас зээлдэгч харилцагч нартай та нар надтай сайн ярьвал би асуудлыг чинь эерэгээр шийдэж өгье гэж Монголбанкнаас томилогдсон ажилтан хэлсэн ярьсан баримт бичлэг удахгүй тарах сураг гараад байсан
Дээгий
2023-07-31 11:54
Харин ч Монгол банкныхан ашигтай юман дээр ирлээ хүү хаа гээд л би очиж ажиллана гээд л Сайд, дарга нар, Үндсэн хуулийн цэцийнхнээр яриулаад Цэцийн гишүүний хүү томилогдсон гэсэн шүү
Зочин
2023-07-29 21:14
Хятадууд нь аваад явчихсан гэсэн шүү Ундармаагаас
zochin
2023-07-29 14:32
шүүгч шударга шүүдэг бол,энэээс их мөнгө төлөх байх даа.Ундармаагийн ЖДҮ гээс авсан мөнгө,нөхрийн ажиллуулдаг банк зэрэг нь өөр улсад шүүгдсэн бол ямар их хэмжээний ял ирэх бол..
БОЛД
2023-07-29 03:39
УНДАРМАА луиварчин МӨНГӨ бхаас АРИУНБОЛД МӨНГӨ БХГҮИЭЭ ЮУ БАИДИИ
Зочин
2023-07-28 22:57
Ter olon zeeluudiig ene company ruugaa avsan baij l taaraa sh dee. Ali ert ingex baisan. Yagaad ingexgui baisan yum. Gexdee yaxav sain baina. Ed nart ugaasaa xurungu mungu gej yum baixgui. Baix ch yosgui.
Зочин
2023-07-28 22:57
Bank dampuuruulj mongo buleglej iddeg zurshil bolson
Иргэн
2023-07-28 14:45
Шүүх үзэмжээрээ шийднэ.Ма5ай шүүгчдэд хууль энэ тэр юм огт хамаарахгүй болчихсон
keyboard_arrow_up