Arslan.mn

Японы Фүкүокад болж буй усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 4х100 метрийн холимог буухиа сэлэлтээр манай тамирчид Монгол Улсынхаа рекорд амжилтыг шинэчилсэн. Э.Ариунтамир, Б.Энхтамир, Э.Эрхэс, Б.Энххүслэн гэсэн бүрэлдэхүүнтэй дөрвөл маань 4:10.45 амжилтаар улсынхаа рекорд эвдэв.

ОУХМ Э.Ариунтамир эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах сэлэлтэд 1:08.59 амжилтаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо.