Хөнгөлөлттэй эм бичих цахим жорыг хууль бусаар ашигласан эмч, эмийн сангийн эрхийг хаалаа

2023 оны 7 сарын 28

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "Архангай аймгийн Тариат суманд оршин суух иргэдийн регистрийн дугаарыг ашиглан хөнгөлөлттэй эм авсан"  гэх гомдол мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүргийн Түмийбулаг компанийн “Тал булаг” эмийн санд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч “Х” 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 342 300 төгрөгийн, их эмч “О” нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 494 400 төгрөгийн жорыг өвчтөнд үзлэг, оношлогоо хийлгүйгээр хөнгөлөлттэй эмийн цахим жор бичсэн нь илэрчээ.

Мөн “Түмийбулаг” ХХК-ийн “Тал булаг” эмийн сангийн жор баригч “М” нь гуйлтаар Архангай аймагт оршин суух иргэн “Д”, “Т” нарын регистрийн дугаарыг ашиглан хөнгөлөлттэй эм олгосон байна.

Тиймээс даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн “Түмийбулаг” ХХК-ийн “Тал булаг” эмийн сангийн цахим системд нэвтрэх эрхийг хааж, гэрээг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс түр түдгэлзүүлж, ЭМД-ын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх акт тавьжээ.

Мөн “Анан” өрхийн эрүүл мэндийн төвийн нэр бүхий эмч нарын хөнгөлөлттэй жор бичих эрхийг цахим системд хаасан бөгөөд зөрчилтэй жор, түүгээр эм олгосон асуудлыг хуулийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд шалгуулахаар болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
649312
4 эможи

keyboard_arrow_up