АНХААР: Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг хэсэгчлэн засаж байгаа тул өнөөдрийн 23:00 цаг хүртэл түр замаар зорчино уу“
2023 оны 7 сарын 28
Улсын чанартай авто замын А1001 дугаартай Дархан - Эрдэнэт чиглэлийн замын зарим хэсгийг өнөөдөр засварлаж байна.
Тодруулбал 24+700км - 25+160км хооронд хэсэгчилсэн асфальт бетон хучилтын ажил хийгдэж байгаа юм.
Иймд өнөөдөр буюу долдугаар сарын 28-ны 09:00-23:00 цаг хүртэл зам хааж, түр замаар зорчуулж байгаа тул хүлээцтэй, анхаарал болгоомжтой зорчихыг Зам, Тээврийн Хөгжлийн Төвөөс зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









649307
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс