МИАТ: Борооны улмаас Улаанбаатар-Сөүл чиглэлийн болон бусад хуваарьт нислэгүүд саатлаа

2023 оны 7 сарын 28

Хөшгийн хөндий дэх Чингис Хаан олон улсын нисэх буудал орчимд гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас агаарын хөлөг хөөрч, буух зурвас дээр их хэмжээний мөндөр хуримтлагдаж, агаарын хөлөг хүлээн авах боломжгүй байсан тул долоодугаар сарын 27 буюу өнөөдрийн Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын нислэг Буянт-Ухаа нөөц нисэх буудалд 19:49 цагт буулаа.

"Чингис Хаан олон улсын нисэх буудлын задгай пирон талбайд байршуулсан агаарын хөлгүүд хүчтэй аадар бороо, мөндөрт цохиулсан тул нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу агаарын хөлгийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор төлөвлөгөөт бус техник үзлэг хийх зайлшгүй шаардлага гарсан тул Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ307, Улаанбаатар-Муан чиглэлийн ОМ7311, Улаанбаатар-Ханбумбат чиглэлийн OM7073 аяллын нислэгүүдийн хуваарьт цаг хойшилж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, гэнэтийн хүчтэй аадар бороо, мөндөрийн улмаас хуваарьт нислэгүүд саатаж, зорчигч та бүхэнд хүндрэл учруулсандаа хүлцэл өчье.

Агаарын хөлгүүдэд хуваарьт бус техник үзлэг хийж дуусан аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж нислэгт бэлэн болсон үед дээр дурдсан нислэгүүдийн хуваарьт цагийг дахин мэдээлэх болно.

Зорчигч Та бүхэн байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгоно гэдэгт итгэж байна" МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649301
0 эможи

keyboard_arrow_up