“Тор line“ хамтлагийн Д.Наранцогт ослын улмаас ТААЛАЛ ТӨГСЛӨӨ

2023 оны 7 сарын 28

Arslan.mn

Монгол болон Өвөр Монголын урлагийн ертөнцийн тод од, Top line хамтлагийн дуучин Д.Наранцогт 2023 оны 07 сарын 26-нд, машины ослоор бурхны орныг зорьж, урлагийн ертөнцөд нөхөж баршгүй том гарз тохиолоо.

Гайхалтай ур чадвар, авьяас хөдөлмөрөөрөө Монгол болон Өвөр Монголын шинэ үеийн дуу урлагт гүүр болж, өвөрмөц дуу хоолой, шилмэл бүтээлүүдээрээ сонсогч олны хайр хүндэтгэлийг хүлээж явсан түүний авьяас мэдрэмж, манлайлагч бүтээлч байдал, хүнлэг сэтгэл, нөхөрсөг даруухан зан, гэгээн төрх бидний зүрхэнд мөнхөд дурсагдах болно.

Ар гэр, хамтлагийн гишүүд, найз нөхөд бүгдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
9
ouch an post
1
confuse an post
angry an post
1
649299
11 эможи

keyboard_arrow_up