Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцэхээр болжээ

2023 оны 7 сарын 27

Arslan.mn

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг хэлэлцэж, цагаатгаж шийдвэрлэсэн. Тодруулбал,

Даваагийн Кёкүшюзанбатбаярыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжиж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;

түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Боржигон овогт Түвшинжаргалын Баясгаланг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг зохион байгуулж, гүйцэтгэж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн,

мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн;

түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэргийг гүйцэтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэв.

Харин уг шийдвэрийг прокурорын байгууллагаас эсэргүүцэж, эсэргүүцэл бичсэн бөгөөд Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
649292
15 эможи

Zochin
2023-07-28 16:15
Tsagaatgasan shuugch hynsan prokurortoi ni hamt ATG ug AN n l ugshiltai bol hulgaichuud baihiin zaluusaa namaa shincbleh tsag bolsiin bishuu Dari suhee boshigt maliish nariig uldeegee busd haraitsai partizan nertei hulgaichuud tednii gar humuusiig ene namaas uter turgen huuj zailuul
Оооо
2023-07-28 12:57
Яаж бодоход гэс зэмгуй байгаад гарсан хохиролыг Тер даана ч гэх шиг шийдвэр гарсан шуу дээ сонин байгаа биз
Зочин
2023-07-27 23:40
Худлаа худлаа энэ 2 ыг бүтээлч залуучууд шүү бүү харлужл
Зочин
2023-07-27 17:47
Батбаяр нь Баясгалангаар хуурсан юм уу? Уншаад ойлгодоггүй ээ. Ойлгогдохоор бич л дээ.
keyboard_arrow_up