Д.Сумъяабазар: Иргэдийг бухимдуулахгүй шуурхай ажиллаж, зам засварын ажлуудаа төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх хэрэгтэй

2023 оны 7 сарын 27

Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил хийж буй байршилд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажиллаж байна.

Тэрбээр "Хэнтий, Төв, Архангай, Говь-Алтай, Завхан аймгуудын баяр наадам болж буй энэ хугацааг ашиглаад замаа засаад авах хэрэгтэй. Нийслэлд түгжрэл бага байна.

Иргэдийг бухимдуулахгүй шуурхай ажиллаж, зам засварын ажлуудаа төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх хэрэгтэй. Зам хаах тухай мэдээллээ иргэдэд 2-3 хоногийн өмнө өгөөрэй" гэв. 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар "Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах хуучин шүүр худгийг замын хучилтын өндөрт тааруулан хийж байна. Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх авто замын хөдөлгөөнийг маргааш/2023.07.28/ өглөө 06:00 цагт нээнэ.

Нийслэлд 16 гол замын шинэчлэлтийг наймдугаар сарын 10-ны дотор дуусгахаар төлөвлөж байна. Эдгээр 16 замаас хоёр дахь буюу Чингисийн өргөн чөлөө, Сөүлийн гудамжны замыг засаж байна. Алтайн гудамжны засвар дууссан. Борооны улмаас бүтээн байгуулалт хойшилж байгаа.

Замын хучилтыг хийх үед шугам сүлжээний худгийн тагийг өндөрсгөх, хашлагыг өөрчлөх ажлууд хийгдэж байна.

Ээлжит засвар хийгдэж буй замууд бүгд борооны ус зайлуулах шугамтай. Харин шинэ замууд борооны ус зайлуулах шугамтай хийгдэж байна" хэмээн ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649285
0 эможи

keyboard_arrow_up