Хэнтий аймгийн 100 жилийн ойн арга хэмжээнд АНУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ-ын Элчин сайд нар болон хүндэт зочид уригджээ

2023 оны 7 сарын 27

Arslan.mn

Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо.

Аймгийн 100 жилийн ойн баяр наадмын арга хэмжээнд АНУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ зэрэг улс орны Элчин сайд нар болон хүндэт зочид төлөөлөгчид уригдаж, наадмын нээлтийн тоглолтод 1,700 гаруй уран бүтээлч оролцсон байна.

Эзэн Чингисийн өлгий нутаг Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс болох зорилт дэвшүүлэн хэрэгжүүлснээр 2016 онд аймгийн ДНБ 332 тэрбум төгрөг байсан бол 2022 оны байдлаар 703 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгджээ.

Харин 2016 онд аймгуудын өрсөлдөх чадварын индексээр 15-д эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд долдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Arslan.mn

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв.

Тэрбээр "Эзэнт гүрний гал голомт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын төлөөх эцэг өвгөдийн үе дамжсан захиас, эх орончдын зуун дамжсан тэмцэл 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалаар биеллээ олсон нь үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, хойч үе үүрд бахархан дурсвал зохих түүхт үйл явдал гэдгийг онцлон тэмдэглээд  өнөөдрийн түүхт 100 жилийн ой бол анхны дөрвөн аймаг төдийгүй орчин үеийн орон нутгийн засаг захиргаа үүсэн байгуулагдаж, шинэчлэгдсэний 100 жилийн дүгнэлт, шинэ зууны эхлэл цэг юм.

Чингис хааны эзэнт гүрний баатарлаг түүх, эрх ямбандаа ташуурч, төрт ёсны эрх ашгийг хувийн шуналаар сольж, өвөр зуураа талцан тэмцэлдсээр тусгаар тогтнолоо алдсан гашуун түүх болон Ардын хувьсгалын он жилүүдийн сорилт, амжилтаас иш татаад “Цар тахал, дэлхийн улс орнуудын геополитикийн нэн эгзэгтэй сорилттой нүүр тулж, эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө энэ цаг үеийн иргэд бид илүү алсын хараатай, илүү эв нэгдэлтэй байж, өглөө бүхэн эртлэн босож, өдөр бүр идэвхийлэн ажиллах шаардлагатай. Дотроо талцан мэтгэлцэхээс илүү олон улстай хөгжлийн түвшинд уралдаж, хөгжил дэвшлийн шинэ эриний төлөө үндэсний эв нэгдлээ эрхэмлэн хамтдаа нэг том алхах үлдлээ. Үндсэн хуулийн өөрчлөлт ч энэ агуулгаар хийгдсэн.

“Монголын нууц товчоон”-д тэмдэглэгдсэн түүхэн газар нутгуудыг авто замаар холбох ажил Хэнтий аймагт эрчимжиж, Чингис хотоос ОХУ-тай Ульхан боомтоор, БНХАУ-тай Замын-Үүд боомтоор холбогдож, олон улсын дэд бүтцийн интеграцад орсноор аялал жуулчлалын урсгал эрс нэмэгдэж, эдийн засгийн эргэлт хоёр дахин тэлэх боломж ойрын ирээдүйд бүрдэнэ” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649281
2 эможи

keyboard_arrow_up