ЦЕГ: “Архидан согтуурч эхнэр, хүүхдээ зодсон гэх дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид ажилласан“

2023 оны 7 сарын 27

Arslan.mn

Зогсож байсан иргэнийг түлхээд машинд суулгасан гэх мэдээлэлд цагдаагийн байгууллагаас тайлбар өгөв.

ЦЕГ-ын ХМТ-өөс "Олон нийтийн цахим сүлжээнд нэр бүхий хаягаас “Цагдаа зогсож байсан нэг иргэнийг түлхээд л энэ машинд суулгав… хүний биед хүрэхийг хуулиар зөвшөөрдөг билүү” гэх олон нийтийг төөрөгдүүлсэн цуврал мэдээлэл нийтэлжээ.

Энэ мэдээллийн дагуу тодруулахад Баянзүрх дүүргийн дугаар хороонд 43 настай “Б” гэгч нь архидан согтуурч эхнэр, хүүхдээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд ажилласан болох нь энгэрийн камер, орчны хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байна.

Цагдаагийн алба хаагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хуульд заасан арга хэрэгслээр шаардлага тавих, шаардлагатай тохиолдолд албадлага хэрэглэх эрх зүйн зохицуулалттай юм. Иймд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй алба хаагчдын хуулиар тогтоосон үйл ажиллагааг зориуд мушгин гуйвуулж, олон нийтийн цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байж, гэр бүлийн хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хамтран ажиллахыг хүсье" хэмээн тайлбарлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
3
angry an post
3
649280
22 эможи

Баатар Баатар
2023-07-29 13:32
Цагдаа хэрэгтэй шүү.
Зочин
2023-07-27 18:45
Хэдэн жил хүчирхийлэгч яргалагч хийж байгаад гардаг. Хамгаалалтын албанд орчдог
Ээж
2023-07-27 14:26
Нэг л их хүний ЭРХ ЯРЬСАН ХҮЧИРХИЙЛЭГЧ нар
keyboard_arrow_up