У.Равдан: Ээжийгээ нэг минутийн ч гэсэн өмнө гаргаж авмаар байна, Цагаадсан хойно нь бидэнд тэр нөхөн төлбөр хэрэггүй

2023 оны 7 сарын 27

Arslan.mn

Яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн гурав, 3.1 дүгээр зүйлийн нэг, 3.2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан буюу Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн жил зургаан сарын хугацаатай хорих ялаар шийтгэсэн. Үүнтэй холбогдуулан түүний гадаадад амьдарч буй хүү У.Равдан цахим орчоороо дамжуулан байр сууриа илэрхийллээ. 

Тэрээр "Миний ээж Ц.Хулан эрт орой хэзээ нэгэн цагт цагаадах нь тодорхой. Яагаад гэвэл тэр ямар ч гэмт хэрэг хийгээгүй. Шударга шүүлгээгүй.

Тэр газараас нэг минутийн ч гэсэн өмнө гаргаж авмаар байна. Цагаадсан хойно нь бидэнд тэр нөхөн төлбөр хэрэггүй. Бид нөхөн төлбөрөө өөрөөр авна шүү. Та нар тэрийг сайн тооцоорой. Хүнийг гэр бүлээр нь хэлмэгдүүлж, тамлан зовоосны хариуг яг адилхан л авна. Энэ бол шударга ёс. Энэ хэлмэгдүүлэлтэнд шууд болон шууд бусаар оролцож байгаа хэнийг нь ч хэн гэж үлдээхгүй шүү энийг хатуу анхааруулъя.

Нэмээд хэлэхэд элдэвийн худал цуурхал санаатай санаандгүй тарааж, барин тавин хэрэлдэж зүтгээд байгаа хүмүүс болиорой. Хардах эрх та нарт мэдээж байгаа. Үзэл бодол, хувь хүн, шүлэг яруу найраг нь таалагддаггүй байж болно. Гэхдээ тэглээ гээд хүнийг доромжилж, гүтгэж болохгүй шүү. Юманд хэмжээ хязгаар байдаг шүү.

Ээжид маань өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх эрх бий. Эдгээр эрхийг нь эдлүүлмээр байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
23
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
4
confuse an post
7
angry an post
4
649278
135 эможи

Зочин
2023-07-31 01:59
Ц.Хулан Хорт бамбай могойн хоронд хатгагдаж
Уншигч
2023-07-30 08:52
Итгэхгүй л байна.Зохиомол хэрэг бодож байгаа. Хэлмэгдүүлсэн бол төрөөс, холбогдох хүмүүсээс эрүүл мэндэд учруулсан хохирлыг үнэлж, нэхэмжлэх ёстой.
Зочин
2023-07-28 11:07
Зөв л хэллээ ш дээ. ирээч гээд байгаа хүмүүс бол жалганы хэрүүлээр хооллож, 76н улны гишгүүр болсон өөрсдөө тэмцэх чадваргүй амьтад шүү. Одоогийн нийгэмдээ чих нь дүлийрсэн хүмүүс хүнийг хорлох л юм хайж бг нь энэ
МӨНХБУЯНМөнхбуян
2023-07-28 11:00
Ц.Хуланг хулгайч нар хөлийг нь тушиж байв ч хэлийг нь тушиж чадахгүй дээ Ухаантай монгол хүн бүр мэднэ Ухаан муутай луйварчин хулгайчид харин ойлгохгүй байх даа
Гэрэлээ
2023-07-27 23:43
үрийн санаа зовох нь зөв гэхдээ харийн оронд амьдарлаа болгоод байсан нь арай дээр байхоо одоогоороо ямар эмнэлэгт хэвтээд асруулар гэж байгаа биш харгис нийгэмд үр үндсийг нь ч хорьж мэдэр учир үгээ цэгнээд байдлийг ажиглаад эмээ өвөөтэйгээ холбоотой бхйсан нь дээр асар том хэлмэгдүүлэлт эхлэх шиг боллоо бухуугүйл гэж өмгөөоөгч үзээд байгаа үнэний өмнө мөхс монгол битгий болоосой
Bundai ogtorgui
2023-07-27 20:56
Setgel changa bain shuu
Заяа
2023-07-27 20:35
Ирээд яах юм ямар эмнэлэгт хэвтсэн биш. Их хүний зовлон дээр үгээ бодож яриарай.
Зочин
2023-07-27 18:46
Ирээд яах юм эх хүнийг буулгаж авах ганц зүйл нь үр хүүхэд. Үр хүүхдийнхээ төлөө эх хүн юу ч хэлж ямар ч хэрэг хүлээж мэднэ
Зочин
2023-07-27 17:18
2 сайхан яруу найрагчийн сайн хүү эх орондоо ирж амьдрах нь мэдээж, гэхдээ одоо ирээд хэрэггүй, иргэд бид тэрбумаар төр, түмнийг хохироосон луйварчидтай эвлэрэхгүй тэмцсээр байгаа, наанаа гэр бүлээрээ сайхан амьдар, одоо удахгүй хорт утаа хотын агаарт дэгдэнэ,нүүрсээ түлээд эхлэн тамын тогоо л гэж мэд!!! Хулан давж заалдах, Овунбаатао өмгөөлөгч хууль.зөрчсөн нотолгоо байхгүй гэж мэдэгдээд байгаа, хууль иргэдэд нэгэн мөр шударга үйлчлэх ёстой!!! Нүүрсний хулгайчууд, банкны мөнгө хүүлэгчид, зээлдэгч нэртэй тэрбумын хулгайчууд, нийгмийн даатгалын мөнгийг завшсан капитал банкны ийм том гэмт хэрэгтнүүд гэртээ амраад хэвтэж байхад бие муутай найрагч эмэгтэйг арай ч дэндүү харгис хандаж байна. Иргэд бухимдаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна!!
Зочин
2023-07-27 15:06
Uuruu ireed temtseechee
Зочин
2023-07-27 14:44
Ireed talbai deer qrd Tugenden negdej suult hiigeech. Iim huurei gej say l medlee. Ter holoos bicheed orilood yaahav de
Иргэн
2023-07-27 14:26
Хэнийг заналхийлээд байгаам боловоо тмйм л юм бол ил тод гаргаачээ худлаа холоос заналхийлах муухай бна
Зочин
2023-07-27 13:46
Зөв байх ёстой байлаа
Зочин
2023-07-27 13:32
Тэр хол газраас худлаа үнэн бархираж байхаар ирээд хөөцөлдөөч. Ээжийнхээ төлөө явна л гэх юм яг юу хийсэн юм бэ?
keyboard_arrow_up