Аадар бороонд нэг айлын 150 ишиг, 50 ямаа ХОРОГДЖЭЭ
2023 оны 7 сарын 27
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хараат багийн “Их цэгээн” гэдэг газар 07 дугаар сарын 25-ны өдрийн 19:00 цагийн үед аадар бороо оржээ. Бороонд сумын харьяат малчин Д-ийн хоёр гэр нурж, 150 ишиг, 50 ямаа хорогдсон байна.
Энэ тухай мэдээллийг Цагаан дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









649271
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс