ЦЕГ: Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт хууль бусаар алт олборлож байсан иргэнээс 3,88 грамм алтыг хураан авлаа
Экологийн цагдаагийн албанаас Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Туул голын сав газарт хяналт, шалгалтыг зохион байгуулахад Төв аймгийн Заамар сумын харъяат А.А гэгч нь экскаватор 2, хово маркийн ачааны автомашин 2, алт угаах төхөөрөмж 1, ковш (түрэгч техник) 1, дизель цахилгаан үүсгүүр 2, ус шахагч носос 2, нийт 10 техник хэрэгсэл ашиглаж Бүрэгхангай сумын Дэрстэй баг Туул голын сав газарт голоос 50 метр орчим газарт 8 метр гүн 40х50 метр орчим ухаш нүх үүсгэж зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлсэн. Дээрхи хэрэгт холбогдуулан 35 настай, эмэгтэй А.А-г холбогдуулан шалгаж байна.
Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат Б.Б нь нутгийн иргэдийг айлган сүрдүүлж удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдийг зохион байгуулж тус сумын Дэрстэй баг Туул голын сав газрын 2 тусдаа газарт экскаватор 2, ковш 4, алт угаах төхөөрөмж 2, дизель цахилгаан үүсгүүр 3, ус шахагч насос 4, нийт 15 техник хэрэгсэл ашиглаж урд ашигт малтмал олборлож эвдрэлд орсон байсан талбайд зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон үйлдлийг илрүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах зорилгоор Б.Б нь хууль бус үйл ажиллагаандаа ашиглаж байсан техник хэрэгслүүдийн явах эд ангиудыг ажиллагаагүй болгосон тул алт угаах төхөөрөмжид үзлэг хийж хууль бусаар ашигт малтмал олборлохдоо ашиглаж байсан техник хэрэгсэл, алт угаах төхөөрөмжөөс 52.66 грамм шар өнгийн металл буюу алтыг хураан авсан байна. Б.Б нь урьд өмнө хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлж байсан байна.









