Ховд голд живсэн 48 настай эрэгтэйн цогцсыг ОЛЖЭЭ

2023 оны 7 сарын 26

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын тавдугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар энэ сарын 09-ний өдрийн 04:00 цагийн орчим иргэн Н, Б нар “Ховд” голын усанд живсэн байж болзошгүй тул ОБГ-ыг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах тухай хүсэлтийг аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 24-ний өдөр ирүүлсэн.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид өчигдөр /2023.07.25/ өдрийн 11:15 цагаас тус аймгийн Өлгий сумын харьяат иргэн Н /48 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 18:26 цагт Өлгий сумын 11 дүгээр багийн “Их булан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 13 км-т/-аас “Ховд” голын уснаас цогцсыг олж гарган, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
1
649260
6 эможи

keyboard_arrow_up