Шүүр ажиллагааны хүрээнд төрийн 14 албан хаагчийг ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ

2023 оны 7 сарын 26

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-аас энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргасан 44,000 мэдүүлэг гаргагчийн хүрээнд хяналт, дүн шинжилгээ хийсэн байна. 

Авлига, албан тушаалын гэмт хэргээр өмнө нь ял шийтгүүлсэн төрийн 14 албан хаагч байсныг хяналтаар тогтоожээ. 

Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн тул Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандаж, нэр бүхий төрийн 14 албан тушаалтныг шүүр ажиллагааны хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн хэмээн АТГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649259
1 эможи

Баагий
2023-07-27 00:05
УБТЗам хэнтий аймагийн тэтгэвэрт гарсан хурандаа гараар дүүрсэн.хэрлэн убтз-н дарга болсоноос хойш энэ тэтгэвэрийн хурандаа цагдаа нарыг шүүрдэдгүй юм бхдаа новш гэж
keyboard_arrow_up