Гаалийн байгууллага хүний нөөцийн сул орон тоогоо нөхөх зорилгоор тусгай шалгалтаа амжилттай зохион байгууллаа
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу 60 албан тушаалын 180 сул орон тоог нөхөн хангах зорилгоор сонгон шалгаруулалтын зар болон бүртгэлийн үйл ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх 10 хоногийн хугацаанд цахимаар явуулж, шалгалтыг 07 дугаар сарын 20-ноос 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Гаалийн байгууллагад ажиллах хүсэлтэй 424 иргэн Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хаягт хандаж бүртгүүлэхээр материал ирүүлснээс шалгуур хангасан 247 иргэн тусгай шалгалт өгч тухайн албан тушаалын шалгалтад тэнцсэн 155 иргэнийг томилох, сургалтад хамруулахаар ажиллаж байна.
Зарлагдсан 180 ажлын байрнаас 155 ажлын байрыг тусгай шалгалтаар нөхөж, иргэд бүртгэгдээгүй 25 ажлын байрыг дахин зарлахаар төлөвлөж байна.
Шалгалтыг ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс шалгалтын дүнг оролцогчдод тухай бүр танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулсан бөгөөд ямар нэгэн зөрчил, дутагдалгүй тусгай шалгалтыг зохион байгууллаа.
Жич: Сургалтад хамрагдах иргэд Гаалийн ерөнхий газрын Сургалтын төвийн 206, 210 тоот өрөөнд 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10:00 цагт цугларна уу.
Гаалийн ерөнхий газрын болон харьяа гаалийн газар, хороодын гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн иргэдийн жагсаалт









