Баасан гарагаас зарим газруудад 36-41 хэм хүртэл ХАЛНА
Энэ сарын 30-ны өдрийг хүртэлх цаг агаарын мэдээг хүргэж байна.
27-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-ны өдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-ний өдөр баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
27-ны өдөр нутгийн баруун хагаст, 28-ны өдрөөс нийт нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +7+12 градус, өдөртөө +20+25 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22+27 градус, өдөртөө +36+41 градус, говийн бүс нутийн хойд хэсгээр шөнөдөө +17+22 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +12+17 радус, өдөртөө +26+31 градус дулаан байна.









