ШУУРХАЙ: БНСУ-аас ирсэн 58 настай жуулчин эрүүл мэндийн шалтгааны улмаас НАС БАРЖЭЭ

2023 оны 7 сарын 26

Энэ жил манай улсад дэлхийн олон орноос жуулчид их ирж буй. Гэвч Монгол Улсад аялахаар ирсэн БНСУ-ын 58 настай иргэн гаднаа ил харагдах шархгүй нас барсан байна.

Тодруулбал, Тухайн аялагч Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн амралтад буудалласан бөгөөд хамт яваа аялагчдадаа даралт ихсэж байгаа тухайгаа ярьж байсан аж. Бид энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад, "Ийм хэрэг болсон нь үнэн. Тухайн иргэн нь эрүүл мэндийн улмаас таалал төгссөн" гэх мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
3
ouch an post
3
confuse an post
1
angry an post
649252
9 эможи

keyboard_arrow_up