Туул голын усанд живэх эрсдэлтэй байсан согтуу иргэнийг аварчээ

2023 оны 7 сарын 26

Туул голын усанд нэг хүн живж болзошгүй байна гэсэн дуудлага шөнийн 00:19 цагт Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-т бүртгэгдсэн байна. 

Энэхүү дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход 49 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ голын усанд орж, голын салаанд боогдсон байжээ.

Улмаар аврах ангийн алба хаагчид завь ашиглан аюулгүй газарт гаргаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. 

Иймд

  • Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх
  • Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх
  • Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649248
0 эможи

keyboard_arrow_up