“Авлига хороолол“ анхан шатны шүүхэд ялснаар барилгын зөвшөөрлөө авч үлджээ
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр (2023.07.26) хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ үеэр "Aqua Garden" буюу олон нийтэд "Авлига" хороолол нэрээр танигдаад буй барилгын талаар мэдээлэл өгсөн юм. Энэ хүрээнд, шүүхийн байгууллага алив байдлаар "Aqua Garden"-ий барилгын компанид зөвшөөрөл олгоогүй гэдгийг мэдээллээ.
2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар усан парк, спорт цогцолбор барих зөвшөөрөл авсан юм байна. Үүнийг 2020 онд мөн Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон. Харин тухайн компани шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүх 2018 оны захирамжийг хэвээр үлдээжээ.
Давж заалдах шатанд Нийслэлийн Засаг даргын зүгээс хандаагүй байна.
Улмаар газрын зөвшөөрлийг барилга барих болгон өөрчилжээ. Энэ шийдвэрийг БХБЯ болон Нийслэлийн Засаг дарга өгсөн байна.