“Олон тооны мал хулгайлсан“ бол зөвхөн “ХОРИХ ЯЛ“ оногдуулахаар хуулинд заасан

2023 оны 7 сарын 26

 

Arslan.mn

Шүүгдэгч Л.Г, Ц.Т нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ... дүгээр багийн нутаг ... гэх газарт 2021 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд Т.Б-ын 44 тооны ишиг, 9 тооны хурга нийт 53, Ж.Э-ын 3 тооны бүдүүн хонь нийт 56 буюу олон тооны малыг Т.Б, Ж.Э нарын эзэмшлийн мал гэдгийг мэдсээр байж, уг 56 тооны бог малыг ногоон өнгийн будгаар шинээр будаж хуучин цэнхэр өнгийн будгийг нь дарж өөрчилсөн, улмаар 8 тооны ишгийг машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, 56 буюу олон тооны малыг хулгайлж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Д нь уг 56 тооны бог малыг гэмт хэргийн улмаас олсон мал хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан, улмаар 8 тооны ишгийг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр машин механизм буюу “Портер” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж Н.Г-н хонин сүргэнд нийлүүлж, Л.Г, Ц.Т нарыг хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор малын байршлыг өөрчилж, Т.Б-т 2,120,000 төгрөг, Ж.Э-д 570,000 төгрөг, нийт 2,690,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тиймээс Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Д-г цагаатгасан.

Шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Г-д 2 (хоёр) жил 6 (зургаан) сарын хугацаагаар хорих ялаар, Ц.Т-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
3
649244
5 эможи

Иргэн
2023-07-26 13:39
Хүний мал хулгайлсан, будаг тэмдгийг өөрчилж, заримыг өөр хүний малд аваачиж тавьсан. Хулгайн үйлдэл яах аргагүй мөн. Дараа нь баригдаад, малыг буцааж өгсөн, эргүүлж авсан бол дараагийн асуудал. Хулгайн үйлдэлд нь тухайн гэмт хэргийн хамгийн доод ялыг өгөөд, хохирол байхгүй тул мөнгөн шийтгэл нэмж оноогоогүй байна. Хүний мал зувчуулж байхдаа л үр хүүхдээ бодох ёстой юм уг нь
Зочин
2023-07-26 12:24
Та нар өмхий амаараа худлаа сийгүүлээд яах вэ.? "ЗАРИГ"-ийн Өнөрцэцэг сэтгүүлч баримттай үзүүлж ямар ч гэмт хэргийн шинжгүй гэдгийг олон нийтэд харуулсан. Гэмт хэрэг илрүүлсэн болж цалингаа нэмүүлдэг юм уу ?
keyboard_arrow_up