Ирэх сард төв, зүүн аймгийн нутгаар бороо хур ихтэй, сэрүүвтэр байх төлөвтэй байна

2023 оны 7 сарын 26

Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргажээ.

Ирэх сард нутгийн баруун хагастаа буюу баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын баруун хэсгээр олон жилийн дундаж(ОЖД)-аас дулаан, хур тунадас харьцангуй бага орох төлөвтэй байгаа аж.

Харин төв болон зүүн зүгийн нутгаар ОЖД-ийн орчим, ялангуяа зүүн аймгуудын нутгаар бороо хур ихтэй, сэрүүвтэр байх төлөвтэй байгаа тул гол мөрний усны түвшин нэмэгдэх, голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Мөн наймдугаар сарын сүүлчээр газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт эрт ажиглагдах, төв болон зүүн зүгийн нутгаар хүйтэн бороо орох магадлал өндөр байгаа тул малчид тариаланчид төмс хүнсний ногоог хамгаалах арга хэмжээг эртнээс авахыг онцгойлон анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар

(Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

Наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар сэрүүн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн зарим үед ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа бол хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар

(Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул)

Ирэх сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангайн нутгаар ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар сэрүүхэн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар

(Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

Ирэх сард агаарын дундаж температур Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1–2°С–аар хүйтэн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн зарим үеүд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар

(Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Наймдугаар сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорноговийн зүүн хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар сэрүүн байх бол, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
649234
2 эможи

keyboard_arrow_up