СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин осолдож 2 хүн АМИА АЛДЖЭЭ

2023 оны 7 сарын 26

Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн Тошилтын хөтөл гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 7 сарын 26-ны өдрийн 02:56 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ.

Алба хаагчдыг очиход Увс аймгийн .....  сумаас ..... сумын чиглэлд зорчиж явсан “Форд рэнжер” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн замын хажуу тал руу онхолдож, бүхээгт нь жолооч А /43 настай, эрэгтэй/, зорчигч Х /56 настай, эмэгтэй/ нар хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллан цогцсыг гаргаж, тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн бөгөөд зорчигч С /31 настай, эмэгтэй/, Б /23 настай, эрэгтэй/, Ш /17 настай, эрэгтэй/, Э /14 настай, эрэгтэй/ нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
4
sad an post
17
ouch an post
3
confuse an post
2
angry an post
4
649233
31 эможи

zochin
2023-07-29 22:01
Humuusee bolgoomjtoi, sonor seremjtei, ur chadvartai, uhaalag arhi hereglehui maishaa joloodoj yvaach. huni ami osoloor udaa daraa garaad bh ymaa.
keyboard_arrow_up