Хийлдэг гулсуур нурж гэмтсэн хүү ухаан орсон ч, Монголд эмчлэх боломжгүй гэжээ

2023 оны 7 сарын 26

Өнгөрсөн тавдугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Төв талбайд хийлдэг гулсуур тоглоом салхинд хийссэж, 15 хүүхэд өртсөн. Ослын улмаас нэг хүүхэд нас барж, хоёр хүүхэд Улаанбаатар хот руу ГССҮТ-д хүргэгдэж ирсэн байдаг.

Тэдний нэг болох Х.Нур-Али ГССҮТ, ЭХЭМҮТ-д хоёр сарын хугацаанд эмчилгээ хийлгэж, 23 хоногийн дараа ухаан орсон. Гэвч #Tracheomalacia_Tracheostenosis оношоор Монголд эмчлэгдэх боломжгүй учраас цаашид БНТУ-д яаралтай эмчилгээнд явахаар болжээ. Тус эмчилгээний зардалд эхний байдлаар 30 мянган ам.доллар шаардлагатай бөгөөд Х.Нур-Али хүүгийн аав, ээж ард түмэндээ хандаж, хандив гуйгаад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
649226
1 эможи

keyboard_arrow_up