ТАНИЛЦ: Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан ХЯЗГААРЛАНА

2023 оны 7 сарын 26

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас  2023 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 23 цаг 30 минутад Агуйт - Наран-Элгэн  хоорондын замын 559-р км-ийн 1-р зуутад төмөр замын ул шороо үерийн усанд угаагдсан тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хязгаарлаж, замыг сэргээн засах ажлыг эхлүүлээд байна. 

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Улаанбаатар - Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 44-р галт тэрэгний болон Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285-р галт тэрэг, Замын-Үүд – Улаанбаатарын чиглэлийн 275-р галт тэрэгний хөдөлгөөнийг Агуйт, Наран-Элгэн зөрлөг дээр зогсоож, зорчигчдыг шилжүүлэн суулгаж, үргэлжлүүлэн аялуулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
649222
3 эможи

keyboard_arrow_up