Авто замын тэмдэг, анхааруулга бүхий тэмдгүүдийг IX/1-нд байршуулахыг үүрэгдэв
2023 оны 7 сарын 25
Өнөөдөр /2023.07.25/ болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дараах дараах үүрэг даалгаварыг өглөө. Тодруулбал,
- Өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж ажиллах.
- Улаанбаатар хотын дулаан хангамжийн ашиглалтын хэвийн, найдвартай үйл ажиллагааг хангах, бүтээн байгуулалт, шугам сүлжээний их, урсгал засварыг хугацаанд нь дуусгах, нөхөн сэргэлтийг чанартай гүйцэтгэх.
- Орон сууцны барилгын хуучирч муудсан халаалтын дотор систем, гадна инженерийн шугам сүлжээний засвар, угаалга, шахалтыг гүйцэтгэж, худаг, камерын бүрэн бүтэн байдлыг шалган, сэргээн засварлаж, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах.
- Авто зам, замын байгууламж, гүүрэн болон нүхэн гарц, хайс хашлагын цэвэрлэгээ үйлчилгээ, засвар арчлалтын ажлыг тогтмол хийж, аюулгүй байдлыг хангаж ажиллах.
- Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг есдүгээр сарын 1-ний дотор байршуулж, засварлаж дуусгах.
- Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ үйлчилгээ болон засвар шинэчлэлтийн ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэн, үер усны аюулаас тогтмол урьдчилан сэргийлж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









649214
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс