Орон нутгийн нислэгээр 23 хоногт 31,610 зорчигч тээвэрлэжээ

2023 оны 7 сарын 25

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарласан.

Энэ хүрээнд энэ оны долоодугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн нислэгийг сэргээх шийдвэр гаргаж, нийт найман чиглэлд нислэг үйлдэж эхэлсэн юм.

Орон нутгийн нислэгээр долдугаар сарын 1-23-ны хооронд нийт 31 мянга 610 зорчигч тээвэрлээд байгаа аж. 

Тодруулбал:

  • МИАТ ТӨХК 10 чиглэлд 13,897,
  • Аэро Монголиа ХХК зургаан чиглэлд 9,567,
  • Хүннү Эйр ХХК зургаан чиглэлд 8,142 зорчигч тус тус тээвэрлэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649207
0 эможи

keyboard_arrow_up