Даншиг наадамд түрүүлсэн бөхийг 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаараар ШАГНАНА
2023 оны 7 сарын 25
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2023” шашин соёлын наадмыг ирэх наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос дараах мэдээллийг гаргалаа.
- Хүрээ цам Даншиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдана.
- Бөхийн барилдаануудын нэг, хоёрын даваа наймдугаар сарын 05-нд, гурваас дээших даваа 6-нд болно.
- Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзана.
- Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдана.
- Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан “Бөхийн барилдааны дүрэм”-ээр зохион байгуулна.
Зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудаас бай шагналыг дараах байдлаар тогтоожээ.
Үндэсний бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал
- Үзүүр бөхөд 10 сая төгрөг
- Их шөвгийн хоёр бөхөд тус бүр гурван сая төгрөг
- Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.
Буриад бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
- Үзүүр бөхөд таван сая төгрөг
- Их шөвгийн хоёр бөхөд тус бүр гурван сая төгрөг
- Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.
Өвөр монгол бөхийн барилдаанд:
- Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
- Үзүүр бөхөд таван сая төгрөг
- Их шөвгийн хоёр бөхөд тус бүр гурван сая төгрөг
- Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








649205
1 эможи
Өөө
2023-07-26 16:22
Гандан илүү байна!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс