Найз охинтойгоо маргалдсаны улмаас амиа хорлох гэж байсан иргэнийг цагдаагийн албан хаагчид АВАРЧЭЭ

2023 оны 7 сарын 25

Arslan.mn

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Шаригат, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Д.Сүхээ нар нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шөнийн 01 цагийн орчимд “Нэг зам-Нэг соёл” арга хэмжээний хүрээнд Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Ховд голын гүүрний орчим үүрэг гүйцэтгэж байхад гүүрийн хашлагаар нэг хөлөө давуулан үсрэх амиа хорлохыг завдсан иргэний үйлдлийг таслан зогсоож, амь насыг нь аварч, зөвлөгөө өгч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Өлгий сумын харьяат 30 настай, эрэгтэй нь найз бүсгүйтэйгээ маргаж, сэтгэл гутралд орсон шалтгаанаар дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогдож, Цагдаагийн байгууллагаас зөвлөгөө өгөх, сэтгэл зүйчид хандан, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулахаар холбон зуучилж ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
4
angry an post
649203
15 эможи

Зочин
2023-07-26 08:55
Цагдаа гэж монголоор бичмээр, албан хэлтэй улс байлтай.
Өдий 30 хүрчээд амьнаасаа уйдсан мангар вэ үхсэн сэтгэл гутрал мутрал вэ шогийн юм их үзэхнээ
2023-07-25 14:17
шу
keyboard_arrow_up