О.Энхбаатар: Үерийн улмаас эвдэрсэн 2,000 ам метр талбайд хучилт хийх ажлыг энэ долоо хоногт эхлүүлнэ

2023 оны 7 сарын 25

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэлсэн юм. 



Тэрбээр "Үргэлжлэн орсон борооны улмаас болж нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор 3,321 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засаад байна.

Долоодугаар сарын 23-нд орсон аадар борооны улмаас Чингүнжавын гудамж, уулын зам эвдэрсэн. Чингүнжавын гудамжны замын хууларсан асфальт хучилтыг цэвэрлэлээ. 2,000 ам метр талбайд хучилт хийх шаардлагатай болсон. Үүнийг энэ долоо хоногт хийж эхэлнэ.

Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байна. 16 байршилд ээлжит засвар хийнэ" гэв. 

Мөн "Өнгөрсөн долоо хоногт 87 удаагийн гэмтэл гарсан. Бороо орсны улмаас 28 гэмтэл гарснаас цахилгаанаас улбаатай таваас бусдыг зассан" гэдгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ийн дарга С.Адъяасүрэн хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649199
0 эможи

keyboard_arrow_up