Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй 100 гаруй барилга байна. Буулгах ёстойг нь буулгана

2023 оны 7 сарын 25

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлд ихээхэн хэмжээний үер бууж, хот тэр чигтээ усанд автсан. Тиймээс голын гольдролыг өөрчилсөн барилгуудыг нураахаар болсон тухайгаа Хотын удирдлагуудаас мэдэгдэж, арга хэмжээ авч эхлээд байна.

Зөвхөн Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй баригдсан 100 гаруй барилга байгааг Хотын даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. Тэрбээр "Хууль, барилгын норм, дүрэм зөрчсөн бол шалгаж, алагчлалгүй бүгдэд нь хариуцлага тооцож, буулгах ёстойг нь буулгаад явах нь зөв өө. Одоо айж, агшиж, бултаж явах цаг биш. Хэдэн авлигач, хууль зөрчсөн нөхдийн үйл лайг бүгдээрээ үүрч байна.

Улаанбаатар хотод зөвхөн зөвшөөрөлгүй эхлүүлсэн гэхэд 100 гаруй барилга байна. Яаж ийж байгаад болгодог учраас л ийм зоригтой байна" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649194
0 эможи

zochin
2023-07-25 12:06
mash zuv
keyboard_arrow_up