Үерийн улмаас дараах газруудыг цахилгаанаар ХАНГАХ БОЛОМЖГҮЙ болжээ

2023 оны 7 сарын 25

Үер, устай холбоотой үүссэн нөхцөл байдлаас болж таслаад байсан 12733 хэрэглэгчийн цахилгааны хэрэглээг өчигдөр 22.00 цагт сэргээсэн гэдгийг УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

Үер усны аюултай нөхцөлөөс шалтгаалан тус компаниас өнгөрсөн бямба гарагаас эхлэн нийт 55 дэд өртөөний 15052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааны хүчдэлээс таслаад байсан юм.

Хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, усыг нь соруулж дууссаны дараа залгах боломжтой 23 дэд өртөө, орон сууцны 36 байрны 2195 хэрэглэгч байгаа ажээ. Эдгээр хэрэглэгчдийн байршлыг тоймловол нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хороонд гурав, Баянзүрх дүүргийн 41-р хороонд 11, 6-р хороонд нэг, Хан-Уул дүүргийн 15-р хороо “Рапид харш” хотхоны найм, 2, 3, 10, 11-р хороонд ес, Баянгол дүүрэгт найман байр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
649191
1 эможи

keyboard_arrow_up