Яруу найрагч Ц.Хуланд ял оноох шүүх хурал өнөөдөр болно
2023 оны 7 сарын 25
Өчигдөр Ц.Хулан нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж, завсарлалаа. Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд хурлаар прокурор гэм буруугийн дүгнэлтээ уншиж танилцуулсан юм.
Өнөөдөр түүнд ял оноох шүүх хурал үргэлжлэхээр болжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэсэн үндэслэлээр шүүж, 12 жилийн ял төлөвлөөд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?





1




1
649177
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс