Үерийн улмаас 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1,500 гаруй толгой мал хорогдож, усанд урссан

2023 оны 7 сарын 24

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан 21 аймгийн Засаг дарга нартай цаг үеийн асуудлаар цахимаар хуралдсан юм. 


Тэрбээр энэ үеэр "Долдугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинд хүрсэн. Зарим гол үерийн далангаа давж хальсан. 

Үерийн улмаас долоон иргэн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл Сэлэнгэ аймгийн Мандал суманд нэг, Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд дөрөв, Төв аймгийн Борнуур суманд хоёр иргэн үер усны ослоор энджээ. 

Түүнчлэн 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1,500 гаруй толгой мал хорогдож, усанд урссан.

Мөн улсын чанартай зургаан ч автозамд эвдрэл гэмтэл үүссэн бол төмөр замын 559, 569, 583, 916, 925 км-т эвдрэл үүссэнийг Улаанбаатар төмөр замын засварчид хоёр хоног ажилласнаар аюулгүй болгосон. 

Иймээс орон нутгийн удирдлагуудыг үерээс хамгаалах далан, суваг шуудууны цэвэрлэгээг сайтар хийж, орон нутагтаа аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй." хэмээлээ. 

Мөн энэ үеэр Цаг уур орчны шинжилгээний газраас өгч байгаа мэдээллийг тухай бүрт авч, иргэддээ анхааруулга сэрэмжлүүлэг хүргэх, гол мөрний ойролцоо зусч байгаа малчид, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх, үер усны ам, эрсдэлтэй бүсэд айл өрхүүдийг суурьшуулахгүй байх, гол нуурын эрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аялал жуулчлалын газруудад сэрэмжлүүлгийг сайтар хүргэж, хяналт тавих, зөрчил гаргавал тухай бүрт нь засуулж, аюулгүй байдлыг хангах, өвлийн бэлтгэлээ одооноос эхлэн базааж эхлэх, найм, есдүгээр сард олон жилийн дундажтай харьцуулахад зарим аймагт халах, зарим аймагт олон жилийн дунджаас ахиу хур орох төлөвтэй байгаа тул ургацдаа анхаарч, ажиллахыг үүрэг болголоо. 

ВИДЕО: 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
649165
0 эможи

keyboard_arrow_up